“Amazon” 13,7 тэрбум доллароор “Whole Foods Market” хүнсний худалдааны сүлжээг өөрийн болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-18 11:13:01
НЬЮ-ЙОРК./TASS/. Өөрийн нэрийн интернет дэлгүүртэй Америкийн “Amazon” компани 13,7 тэрбум доллароор “Whole Foods Market” хүнсний супермаркетын сүлжээг худалдаж авах гэж байгаа аж. Энэ тухай “Amazon” компанийн мэдээлэлд дурджээ.

“Whole Foods Market” энэ брэнд нэрээрээ цаашид үйл ажиллагаагаа явуулна гэж Amazon компани онцлон тэмдэглэжээ. Мөн “Whole Foods Market”-ийн тэргүүн Жон Мэки албан тушаалдаа хэвээр ажиллах төдийгүй төв оффис нь ч Техас муж улсын Остин хотод хэвээрээ байх аж.

Энэхүү худалдан авах хэлцэл одоо “Whole Foods Market”-ын хувьцаа эзэмшигчид болон тохируулагч байгууллагын зүгээс дэмжлэг авах ёстой ба уг хэлцэл 2017 оны сүүлийн хагас жилд бүрэн хийгдэж дуусахаар байгаа аж.

“Amazon” компанийн төв байр Вашингтон муж улсын Сиэтл хотод байрладаг ба тус компани интернет худалдааны хэмжээгээрээ дэлхийн томоохон компанийн тоонд ордог байна.
О.Барс
Холбоотой мэдээ