Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартыг мөрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-18 00:39:50
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймагт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг нийт 12 аж ахуй нэгж байгууллага байдгаас хот хооронд тав, хот орчмын гурав, хот доторх таван компани ажилладаг. Энэ удаад хот дотор зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг таван байгууллагад хяналт тавьжээ.
“Элит хөгжил” ХХК нь 21 тээврийн хэрэгсэлтэй 95,7 хувьтай, харин “Шар зам-Ирээдүй” хоршоо нь 33 тээврийн хэрэгсэлтэй 78 хувь, “Дархан-Алтан жолоо” компани нь 19-н тээврийн хэрэгсэлтэй 66.6 хувь, “Мөнх Дархан хөсөгтөн” 68 хувьтай үнэлэгджээ.
Аймгийн Стандарчлал, Хэмжил зүйн хэлтсийн дарга И.Алтанцэцэг: “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд хоёр төрлийн стандарт мөрдөгддөг. Том болон бага оврын автобусын хувьд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд MNS 5012:2011, суудлын жижиг тэрэгт нийтийн тээвэр, такси үйлчилгээ техникийн шаардлага MNS 5122:2013 стандарт мөрдөгддөг байна. Хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд хийсэн шалгалтын дүнг үндэслэж тохирлын гэрчилгээг олгох юм” гэв.
                                                                                                                                                          Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ