Нүүдэлчдийн соёлын наадамд зориулан Дөрвөлжин, Ургамал сумын эмэгтэйчүүд 30 бүтээл урлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-14 00:38:37
Завхан /МОНЦАМЭ/. Нүүдэлчдийн соёлын наадамд зориулж Завханы 24 сумын эмэгтэйчүүд эсгийгээр төрөл бүрийн бүтээл урлаж байна.
Дөрвөлжин сумын 25 эмэгтэй, Ургамал сумын найман эмэгтэй хамтран эсгий, ноосоор урлах бүтээлээ эрчимтэй хийж байна.
Өнөөдрийн байдлаар МЭХ-ний Завхан салбар, аймгийн ЗДТГ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр тус сумдын 50 орчим эмэгтэй ноосоо гар аргаар боловсруулан эсгийгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх арга техногийг заалгаад байна. Энэ эмэгтэйчүүд одоогийн байдлаар 13 томоохон бүтээл урлаад байгаа аж.
Дээрх хоёр сумын эмэгтэйчүүд хамтран нүүдэлчдийн соёлын наадмаар 30 гаруй томоохон бүтээлийг урлах төлөвлөгөөтэй байгаа юм байна.  Эмэгтэйчүүд эсгий ноос, малын бусад түүхий эдийг оролцуулан жинхэнэ монгол уламжлалт аргаар бүтээлээ урлаж байгаа бөгөөд өөрсдийн бүтээлийг байгаль орчинд ээлтэй, хямд төсөр төсөвөөр бүтэж буйг дуулгав.
Эмэгтэйчүүдэд тус сумдын сургуулийн хүүхдүүд сайн дураар тусалж, эсгий, ноосоор гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс урлаж буй ажээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ