Цогцолбор 1-р сургуулийнхан төгсөлтийн баяраа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-06-12 19:35:22
Увс /МОНЦАМЭ/ Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний лаборатори Цогцолбор 1-р сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилд 45 бүлэгт 2543 сурагч сургаж хичээлийн жилийнхээ үйл ажиллагааг амжилттай явуулж олон улс, улс, аймагтаа томоохон амжилтуудын гаргажээ.
Энэ хичээлийн жилд 9-р ангийн 4 бүлэгт 110 сурагч, 12-р ангийн 8 бүлэгт 273 сурагч суурь, бүрэн дунд боловсролоо амжилттай эзэмшин төгсч байна. Онцолж хэлэхэд 12-р анги нь сургуулийхаа 44 дэх төгсөлт болж байгаа юм байна. Тус сургуулийн төгсөгчид 2006 оноос хойш 11 дэх жилдээ Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө. Тус сургуулийн 9, 12-р ангийн төгсөгчид энэ сарын 11-нд төгсөлтийн баяраа хийсэн бөгөөд ирээдүйд эх орон, ард түмнийхээ төлөө ихийг хийж бүтээхээ амлан тангараг өргөлөө.
Б.Замбал
Холбоотой мэдээ