Гар урчууд бүтээлээрээ үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-06-08 20:51:52
Увс /МОНЦАМЭ/ Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Улаангом сумын Соёлын төвөөс нутгийн гар урчуудыг дэмжих, бүтээлийг нь нийтэд сурталчлах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, зах зээлд өрсөлдөхүйц бодит үнэлгээ бий болгох, гадаад, дотоодын иргэдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах боломж олгох, эрэлт хэрэгцээтэй гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх туршлага судлуулах зорилготойгоор гар урлал, уламжлалт эд хэрэглэл үзэсгэлэнг мягмар гарагт зохион байгууллаа.
Үзэсгэлэнд мод, чулуу, эсгий, арьс шир, адууны дэл сүүл, ямааны ноолуур, тэмээ, хонины ноосоор хийсэн эд хэрэгсэл, эмээл, суран эдлэл, хувцас зэргийг үйлдвэрлэл эрхлэгчид дэлгэн харуулсан юм. Үзэсгэлэнд оролцогчид залгамж халаагаа бэлдэх, ажлыг эрчимтэй хийх шаардлагатай байгааг дурдаад, сурах сонирхолтой залууст арга туршлагаасаа зааж сургахад бэлэн байгаагаа хэлж байлаа. Хэзээ ч дахин давтагдашгүй гар урлалын хосгүй бүтээлүүдийг дэлхийн зах зээлд гаргах боломж орчин үед нээлттэй ч хамгийн гол нь түүнийг өвлөн зах зээл дахь цар хүрээг нэмэгдүүлэх нь хойч үеийн хийх ёстой ажил гэдгийг ахмад гар урчууд хэлж байв.
Б.Замбал
Холбоотой мэдээ