Намууд сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр албан ёсоор эхэллээ.
МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нэр дэвшсэн.
МАН-ынхан сонгуулийн сурталчилгаагаа Тусгаар тогтнолын ордонд 10 цагаас эхлүүлэхээр болоод байна. АН нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааны нээлтээ Хэнтий аймгаас эхлэхээр болжээ.
Харин МАХН-ын гишүүд дэмжигчид их жанжин Д.Сүхбаатарын талбайд 11:40 минутад цугларч, сонгуулийн сурталчилгаагаа нээх аж.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал