Архивын үзлэгт амжилттай дүн үзүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр уламжлал ёсоор Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.
Сайд хамт олныхоо өмнө "Эрэлхэг хөвгүүдтэй, эх орончдоор дүүрэн энэ сайхан салбарт ирээд арав гаруй сар болж байна. Энэ хугацаанд батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг сайжруулах, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх бодитой ажлууд хэрэгжиж байгааг онцлох ёстой. Хамгийн гол нь хэдэн жилээр сунжраад, хүлээгдээд байсан Монгол Улсын Батлан хамгаалах төрийн бодлогын баримт бичгээ УИХ-аар батлуулж чадлаа. Бодлогын баримт бичгийг дагалдаад салбарын хэд, хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт, шинэлчэл хийх ажил та бидний өмнө хүлээж байна" гээд бүрэлдэхүүнийг ажлын бүтээмжээ сайжруулах үүрэг өгөв. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан улсын хэмжээнд өрнөж байгаа "Архив, албан бичиг хэрэг хөтлөлтийн улсын үзлэг"-т Батлан хамгаалах яамныхан 96.69 хувийн "А" дүн авсан таатай мэдээг сайддаа бас илтгэлээ. Архивын үзлэгт БХЯ амжилттай дүн үзүүлжээ
Ж.Батсайхан