ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд долоон хүн нэрээ дэвшүүлжээ

Дэлхийд | Спорт
nyamtulga@montsame.mn
2015-10-29 11:04:42

ЦЮРИХ. /NHK/. Дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага буюу ФИФА-гийн ерөнхийлөгчид нэр дэвшиж буй долоон хүнийг  танилцууллаа.

Товлосон ёсоор ирэх хоёрдугаар сард сонгууль явуулна гэж ФИФА өчигдөр мэдэгдсэн байна.

Тавдугаар сард ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд Блаттертай өрсөлдөж байсан Иорданы хунтайж Али бин Аль-Хуссейн энэ удаа мөн нэр дэвшсэн байна.

Либерийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Муса Билити, Францын дипломатч байсан ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Жероме Чампагне, Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ ерөнхий нарийн бичгийн дарга, Швейцарын иргэн Жанни Инфантино, Азийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн шейх Салман Бин Ибрагим Аль Халифа, Өмнөд Африкийн бизнес эрхлэгч Токио Сексуэль болон УЕФА-гийн ерөнхийлөгч Мишель Платини нар ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна.

Францын тоглогч асан Платини Блаттераас авлига авсан хэрэгт сэжиглэгдэж хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан билээ. Сонгуулиас өмнө Платинид авсан хоригийг цуцлахгүй бол тэрбээр нэр дэвших эрхгүй гэж ФИФА мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ