Шри-Ланк улсад гамшигт өртөн амиа алдсан хүмүүсийн тоо 164-т хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-29 16:56:22
КОЛОМБО. /Xinhua/. Шри-Ланкт үер болж, хөрсний нуралт үүссэний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 164-т хүрлээ гэж тус улсын Гамшгийн менежментийн яам өнөөдөр мэдэгдлээ. Мөн 104 хүн сураггүй болсон гэж бүртгэгдээд байна.

Өчигдөр тус яам мэдэгдэхдээ “үерийн улмаас нийтдээ 151 хүн амиа алдаж, 111 хүн сураггүй болоод байна” гэж байсан билээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпин Шри-Ланкийн Ерөнхийлөгч Майтрипала Сирисена-д өчигдөр эмгэнэл илэрхийлээд, тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Хятадын Худалдааны яамны мэдэгдсэнээр, гамшигт өртсөн Шри-Ланк улсад 2 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажээ.


Энэ удаагийн үер, хөрсний нуралт бол Шри-Ланкт 2003 оноос хойш болсон хамгийн их гарз хохирол учруулсан байгалийн гамшиг юм. 2003 онд тус улсын баруун өмнөд нутгийг хар салхи дайран өнгөрсний дараа үер болж, хөрсний нуралт үүссэний улмаас 260 гаруй хүн амиа алдаж, 25 мянга орчим айл өрх орон гэргүй болж байжээ.

Шри-Ланкт одоо борооны улирал болж байгаа юм.

Бороо ойрын өдрүүдэд зогсох төлөвгүй байгаа учир гол нуурууд эргээсээ хальж, илүү их гарз хохирол учирч болзошгүй гэж цаг уурчид анхаарууллаа.

 
Г.Доржханд



Холбоотой мэдээ