Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг иргэд сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-29 16:26:31
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд он гарсаар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг газар хулгайд өртсөн 5 тохиолдол гарчээ. Иймд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг иргэдэд сургалт хийлээ. Суманд бүртгэлтэй 15 барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг иргэн байдаг ч өнөөдөр 10- аад нь л иржээ.

Сургалтын гол зорилго нь учирч болох гэмт халдлагаас хэрхэн хамгаалах, камержуулалтыг яаж хийх, цаашид сумынхаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа. Мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн журам, тэдэнд тавигдах шаардлага, стандарт болон Иргэний тухай хуулиас мэдээлэл өгсөн юм.  

Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг иргэдтэй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, БЗҮ-ний газрын аюулгүй байдал Эрдэнэбулган сумын ЗДТГ-т бүртгэлгүй үйлчилгээ эрхэлдэг газруудыг бүртгэлжүүлэх, хамтран ажиллах гэрээний заалтыг шинэчлэх чиглэлээр санал солилцон хамтран ажиллахаар боллоо. Дараагийн удаа сургалтанд хамрагдаагүй бүртэлд хамрагдаагүй БЗҮ эрхэлж буй ААН-дэд мэдэгдэх хуудас өгч сургалтад хамруулах юм байна.  

Энэхүү хамтран ажиллах ажил жигдэрвэл хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна гэж үзэж байна. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ