Булган хайрхан уулын их тахилга болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-25 15:58:57
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сайн сайхныг бэлэгдэгч хэмээн үздэг Майдар бурханыг эргэх ёслол болон Булган хайрхан уулын тахилга энэ сарын 27-ноос 28-ны өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 2-н, 3-нд болно. 
Зуны тэргүүн сарын шинийн 2-ны билэгт сайн өдөр  тавдугаар сарын 27-нд Майдар бурханаа сүйх тэргэнд залж, дөрвөн зовхист хөдөлгөн Часүм уншин Түй мандал өргөж, төрийн долоон эрдэнэ, Өлзийт найман тахил, Зажид найман тахил тэргүүтэй 23 зүйлийн эрдэнийг өргөх юм. Харин тавдугаар сарын 28 буюу зуны эхэн сарын шинийн 3-ны өглөө Булган хайрхан уулын тахилгыг аймгийн төвөөс урагш таван км-ийн зайд буй Сангийн толгой дээр зохион байгуулах аж.
Булган хайрхан уулыг тахих ёслол сүүлийн жилүүдэд тасарсан бөгөөд өнгөрсөн жилээс ёс журмын дагуу тахидаг болсон. Энэ үеэр Архангай нутгийн уугуул иргэд уул усандаа мөргөж, сүү цагаан идээнийхээ дээжийг өргөж сүслэн залбирдаг.
Энэ өдөр бэсрэг наадам, “Заяын хүрээ” бурханы шашины өнгөрсөн, одоо, ирээдүй эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ