Завханы хойд бүсийн төрийн албан хаагчид мэргэжлийн ур чадвараараа өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-24 20:34:39
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Асгат сумд хойд бүсийн төрийн албан хаагчдыг чадавхижуулах сургалт ажил мэргэжлийн уралдаан боллоо.
Завханы Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд төрийн байгууллагын ажилтны хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох, ур чадварыг дээшлүүлэх, хамт олны бүтээлч санаачлагыг нэмэгдүүлэх зорилготой ажил тусгагджээ. Энэхүү ажил нь  “Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх нь” нэртэйгээр аймгийнхаа 24 сумыг дөрвөн бүсд хуваан бүсчилсэн сургалт, уралдаанаар эхэллээ.  Анхны бүсийн сургалт Асгат сумд хойд бүсийн 9 сумын 150 гаруй төрийн байгууллагын удирдлага, албан хаагчдыг хамруулан амжилттай боллоо.  Энэ үеэр төрийн албаны стандартын талаарх илтгэл  хэлэлцүүлэг зохион байгуулж  9-н сумын сургуулийн захирлууд илтгэл тавьжээ. Илтгэлүүдээс шилдгээр Цэцэн-Уул сумын ЕБС-ийн сургуулийн захирал С.Ганболдын “Төрийн байгууллагын ажилтнуудын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлэх сэтгэл ханамжийн судалгаа” сэдэвт илтгэл шалгарчээ. Харин удаах байруудад  Түдэвтэй сумын үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүнгийн талаарх илтгэл дэд байр, Сонгино сумын ОНХС-ийн бүрдүүлэлт, үр өгөөжийг дээшлүүлэх тухай илтгэл гутгаар байр эзэллээ. Мөн зохион байгуулалтын баримт бичиг хэрхэн боловсруулах талаар ур чадварын тэмцээн зохион байгуулж Түдэвтэй, Цэцэн-Уул, Баянтэс, Баянхайрхан, Сонгино сумууд эхний таван байрт шалгарсан байна.
Харин нутгаа хэрхэн хөгжүүлэх тухай эссэ бичлэгийн уралдаанд Сантмаргаз, Баянтэс, Цэцэн-Уул, Түдэвтэй, Сонгино сум, Тооны машины тэмцээнд Цэцэн-Уул, Нөмрөг, Баянхайрхан, Сонгино, Баянтэс сум, Захирамжлалын болон  архив бичиг хэргийн ур чадварын тэмцээнүүдэд Баянтэс, Тэс, Сонгино, Цэцэн-Уул, Сантмаргаз сумууд тус тус амжилттай оролцож эхний байруудад шалгарлаа.
Б.Мягмарсүрэн
 
Холбоотой мэдээ