Архангайд мал төллөлт 82 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-22 10:32:11
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2017 онд 2138501 толгой хээлтэгч мал төллөхөөс 05 дугаар сарын 18-ны байдлаар 1755860 мянган толгой мал төллөсөн байна. Үүнд: Ингэ 203 буюу 45.5 хувь, Гүү 48390 буюу 44.1 хувь, Үнээ 124590 буюу 56.3 хувь, Эм хонь 1064492 буюу 89 хувь, Эм ямаа 518185 буюу 85.0 хувь төллөж аймгийн дүнгээр мал төллөлт 82.1 хувьтай байна.

1755860 мянган толгой хээлтэгч малаас 1694790 толгой төлийг 96.6 хувьтай бойжуулж, төлийн хорогдол 61070 толгой буюу нийт төлийн 3.4 хувийг эзэлж байна.

Том малын зүй бус хорогдол 72537 гарч үүнээс өвчнөөр 3473 толгой мал буюу 1.4 хувь нь хорогдсон мэдээтэй байна.
 

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ