“Түүхэн аялал жуулчлалын цогцолбор”-ын төслийн уралдаанд оролцох багууд Дадал сумыг зорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-20 20:26:55

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол улсын Засгийн газар, БОАЖЯамнаас зохион байгуулж буй “Түүхэн аялал жуулчлалын цогцолбор”-ын зураг төслийн уралдаанд оролцох хүмүүс өнөөдөр Чингис хотод хүрэлцэн ирлээ. 

Улаанбаатар хот дахь Хэнтий  аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяраар ахлуулсан 12 багийн бүрэлдэхүүнийг тус аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч аймаг орон нутгийнхаа хөгжлийн бодлого төлөвлөлтийг танилцууллаа. 

Энэхүү төслийн уралдааны зорилго нь Их Эзэн Чингис хааны төрсөн нутаг Дадал сумын нутагт “Мянганы суут хүн их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын цогцолборыг байгуулах, шилдэг санааны төслийг шалгаруулах бөгөөд Дадал сум, Дэлүүн болдог, Балжийн гол зэрэг газарт түүхэн аялал жуулчлалын шинэ брэнд бий болгож хөгжүүлэх зорилготой юм.

Уулзалтын дараа уралдаанд оролцох баг хамт олон төсөл хэрэгжүүлэх газар нутагтай танилцахаар Дадал сумыг зорилоо.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ