Улсын арслан П.Аюушийн нэрэмжит барилдаан болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
gantuya@montsame.mn
2017-05-20 16:00:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Бөхийн өргөөнд Улсын арслан П.Аюушийн нэрэмжит  улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр болж байна.

Тус барилдаанд түрүүлсэн бөхийг гурван сая төгрөг, үзүүрлэсэн бөхийг хоёр сая төгрөг, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг тус бүр нэг сая төгрөгөөр байлах юм байна. “Нисэхийн” хэмээх Пагмын Аюуш нь Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм. Тэрээр 1946 онд зургаа давж улсын заан болсон бол 1949 онд ес давж түрүүлэн арслан цолны болзлыг хангаж байжээ.
Н.Туяа
Холбоотой мэдээ