Хугацаатай албан шаардлага хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 14:51:52

“Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-т Сэлэнгэ аймаг нэгдсэн дүнгээрээ 93.4 хувьтай үнэлэгджээ.

Монгол Улсын Засгийн газрын 195-р тогтоол, Ерөнхий сайдын 124 дүгээр захирамжийн дагуу зохион байгуулсан тус ажлын хүрээнд аймгийн хэмжээнд урьдчилсан үзлэгийг зохион байгуулахад 30 албан байгууллага, 17 сум, 6 тосгоны төр төсвийн байгууллагууд хамрагджээ. Энэхүү “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” зохион байгуулагдсантай холбогдуулж, үзлэгийн мөрөөр аймгийн Засаг даргын албан даалгаврыг нийт албан байгууллага болон, сумдын Засаг дарга нарт хүргүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг эхлүүлээд байгаа аж.

Мөн шалгалтанд хангалтгүй оролцсон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Жавхлант сумын Эрүүл мэндийн төв, Орхонтуул сумын Эрүүл мэндийн төвийн ажлыг сайжруулах талаар байгууллагын дарга нарт Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлээд байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ