Архивын ерөнхий газрын даргаар Д.Хоролдамбыг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архивын ерөнхий газрын даргаар Дамдинсүрэнгийн Хоролдамбыг томилох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Дамдинсүрэнгийн Хоролдамба нь Түүхийн ухааны доктор, ШУА-ийн шагналт, түүхч , Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажилтан, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, “Хархорум” нийгэмлэгийн тэргүүн зэрэг ажил хийж байжээ.

Н.Туяа