Архангай аймагт тариалалт 26.4 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ хавар нийтдээ 10290 га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо, ногоон тэжээлийн тариалалт хийнэ. Тариалалт энэ сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 2600 га талбайд үр тариа, 80 га талбайд төмс, 40 га талбайд хүнсний ногоо нийт 2720 га талбайд тариалалт хийж, тариалалт 26.4 хувтай явж байна.
Аймгийн гол тариалалтын бүс нутаг нь Төвшрүүлэх, Өгийнуур, Хотонт, Өлзийт, Хайрхан, Хоршоолол багийн нутаг дэвсгэр юм. Нийтдээ үр тариа тариалдаг 40-өөд ААН, төмс хүнсний ногоо тариалдаг 42 ААН, 12600 гаруй өрх байдаг байна.

Б.Гэрэлт-Од