Аймгийн Иргэний Нийгмийн байгууллагууд холбоо байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Иргэний Нийгмийн байгууллагуудын холбооны бүх гишүүдийн хурал болж, Холбооны дүрэм болон 2015-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги зорилтоо хэлэлцэн баталж, Иргэний нийгмийн байгууллагуудын холбооны өдөр тутмын үйл ажиллагаа, стратеги зорилтыг ханган ажиллахаар боллоо.
Тус хурал энэ сарын 26-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд боллоо. Хурлаар Иргэний Нийгмийн байгууллагуудын Холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож, холбооныхоо дүрмийг баталлаа. Холбооны тэргүүнээр аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ж.Саранцэцэг, ажлын албаны нягтлан бодогчоор аймгийн “Санхүүчдийн холбоо”-ны тэргүүн Д.Төгсзаяа, холбооны удирдах зөвлөлийн гишүүдэд “Ард түмний холбоо”-ны тэргүүн Х.Дамдин, “Ахмадын спорт холбоо” ТББ-ын тэргүүн Н.Сүхбат, “Сэлэнгэ сайхан нутаг” ТББ-ын тэргүүн А.Дашбат, “Сэлэнгэ хөгжил нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Баянмөнх, аймгийн “Ахмадын хороо”-ны тэргүүн Р.Ганхуяг нарын таван хүнийг сонгов.
Мөн Холбооны Удирдах зөвлөлийн даргаар Сэлэнгэ сайхан нутаг” ТББ-ын тэргүүн А.Дашбат, Холбооны хяналтын зөвлөлийн даргаар ХБИ-ийн холбооны тэргүүн А.Энхжаргалыг сонгож, гишүүдэд “Сэлэнгэ судлал” ТББ-ын тэргүүн Д.Бадарч, аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Н.Энэбиш нарыг тус тус сонгон баталлаа.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг