"Севол"-ын живсэн газраас олдсон яс сураггүй болсон багшийнх болохыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-17 16:09:47
СӨҮЛ. /Yonhap/. “Севол” гатлага онгоц живсэн газрын ойролцоогоос олдсон яс нь уг ослын үеэр сураггүй болсон хохирогчдын нэгнийх  мөн болохыг тогтоожээ.

2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд Өмнөд Солонгосын өмнөд нутгийн Жиндо аралд “Севол” гатлага онгоц живсний улмаас ахлах сургуулийн сурагчид голдуу 304 хүүхэд амиа алдсан билээ.

Есөн хүний цогцос өнөө хэр нь олдоогүй байгаа юм. Хохирогчдын ар гэрийнхэн цогцсуудыг олохыг холбогдох газруудаас шаардсаар байгаа билээ.

Гатлага онгоцыг бараг гурван жилийн дараа энэ оны гуравдугаар сард тэнгисийн ёроолоос татаж гаргаж, боомтод аваачсан юм.

 Лаг шавар, шороонд дарагдсан онгоцны сэгүүд дотор  эдгээр есөн хүний цогцсыг хайсаар байна.

Онгоц живсэн газрын орчмоос энэ сарын эхээр олдсон 34 см яс нь Данвон ахлах сургуулийн багш Ко Чан Сёкийнх болохыг ДНХ-гийн шинжилгээгээр тогтоосон гэж өнөөдөр албаны хүмүүс мэдэгдлээ.
 
 Г.Доржханд


 
Холбоотой мэдээ