Майкл Жексоны тухай киноны нээлт энэ сард болно

Дэлхийд | Соёл урлаг
sarnai@montsame.mn
2017-05-17 13:17:45
НЬЮ-ЙОРК. /theguardian/. Америкийн “Lifetime” кабелийн суваг попын хаан Майкл Жексоны тухай киноны трейлерийг цацсан байна.

2014 онд М.Жексоны бие хамгаалагчид болох Билл Витфилд, Жевон Бирд нарын бичсэн бестселлер номоор сэдэвлэн бүтээсэн "Michael Jackson: Searching for Neverland"  кинонд дуучны амьдралын сүүлчийн өдрүүдийн тухай өгүүлэх ажээ. Уг кинонд дуучны гэр бүлийн амьдрал, хүүхдүүдтэйгээ харилцаж байсан өгүүлнэ. 

"Michael Jackson: Searching for Neverland" киноны гол дүрийг мэргэжлийн орлон тоглогч Нави бүтээсэн бол найруулагчаар нь Дайан Хьюстон ажилласан байна.

Кино тавдугаар сарын 29-нд дэлгэцнээ гарна.
 
 Х.Сарнай 


 
Холбоотой мэдээ