Авто машины наймаачид жагслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-27 18:53:16

Авто машины худалдаа эрхлэгчид өнөөдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийлээ.

Энэхүү жагсаалд "Да хүрээ", "Дизель хүрээ", "Гүн хүлэг" зэрэг авто машины захын худалдаа эрхлэгчид оролцсон байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто машины захуудыг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэх гэж буйг тэд эсэргүүцэж байгаа юм. Энд жагсагчид Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлжээ. Жагсаалд оролцогчид “Анхны зураг төслөөсөө огт өөрөөр барьсан, бидний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй газарт нүүлгэхгүй байхыг хүсч байна. Шийдвэрээ эргэн харахыг хүсч байна" хэмээн шаардлага тавьж байгаа аж. Авто худалдааны цогцолборт нэг зогсоолыг 4 сая  төгрөгөөр худалдаж авах ч  боломжгүй гэдгээ тэд мэдэгдлээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ