Төл бойжилт 94 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт 1941663 толгой мал төллөхөөс 1125309 мал төллөж төл бойжилт 94 хувьтай байна. Үүнээс ботго 161, унага 8808, тугал 40150, хурга 601379, ишиг 411061 бойжиж байна. Төллөх эх малаас 11532 мал хээл хаясан байна.
Зарим суманд өвөлжил хаваржилт хүндэрсний улмаас эх мал болон төлийн хорогдол өмнөх жилээс илүү байгаа гэнэ. “Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байгаа учраас төлийн хорогдол нэмэгдэхгүй байх. Бид гарсан төлийг эрүүл, хэрхэн зөв арчилж өсгөх талаар малчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна” гэдгийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга хэлж байлаа.

Б.Гантуяа