Их Британийн эрүүл мэндийн үйлчилгээний салбарууд томоохон кибер халдлагад өртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /BBC/. Их Британийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний газар /NHS/-ын наад зах нь 16 байгууллага түүний дотор эмнэлгүүд компьютерийн вирусийн халдлагад өртжээ.
Нэгэн төрлийн хортой вирусний програм системд нэвтэрсэн төдийгүй Эрүүл мэндийн байгууллага болон өөр бусад салбаруудад ч хор хөнөөл учруулж байгаа талаар NHS мэдээлсэн байна.
Одоогоор өвчтнүүдийн мэдээлэлд нэвтэрсэн ямар нэг ул мөр илрүүлээгүй байгаа аж. Кибер халдлагад өртсөн газруудад тусламж дэмжлэг үзүүлэн өвчтнүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд Эрүүл Мэндийн Яам болон тусламж үйлчилгээний газрууд Кибер аюулгүй байдлыг хангах үндэсний төвтэй нягт хамтран ажиллаж байна.
Хэрэглэгч 300 доллар төлөх хүртэл компьютерыг ашиглах боломжгүй гэсэн зурвас дэлгэцэн дээр гарч ирдэг нэгэн төрлийн вирусийн талаар зарим нийгмийн сүлжээний цахим хуудсанд мөн мэдээлж эхэлжээ. Вирус нь компьютерийн мэдээллийг түгжиж барьцаалаад мөнгө нэхэх зарчмаар ажилладаг. Заасан хугацаанд дижитал валютаар төлбөрийг шилжүүлбэл мэдээлэл нь буцааж сэргээгдэх ба төлөхгүй бол устах аюултай ажээ.
Хэдхэн цагийн дотор дэлхий даяар 75 мянган халдлага бүртгэгдсэн бөгөөд хамгийн анхны халдлагад өртсөн улс орнуудад Их Британи, Испани улсууд багтаж байгаа юм.

Х.Сарнай