Архангай аймагт ойгоос мод бэлтгэхийг багасгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-12 15:15:54
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2017 онд ойгоос 100,8 мянган м3 галын түлээ, 12,7 мянган м3 хэрэгцээний мод, бүгд 113,5  мянган м3 мод авч ашиглахаар баталсан. Оны эхний 4 сард 23,9 мянган м3 галын түлээ, 1,9  мянган м3 хэрэгцээний мод, бүгд 25,8  мянган м3 мод бэлтгэж хэрэглэсэн байна.

Бэлтгэсэн модны гоожингийн орлогоор 78,6  сая төгрөг төсвийн орлогод оруулж, ойн зөрчилд  1,2  сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Сүүлийн жилүүдэд Архангай аймаг модны хэрэглээгээ багасгах үүднээс ойг цэвэрлэх, ойжуулах ажлыг эрчимтэй хийж байгаа. Тухайлбал, жил бүр өвлийн түлээ түлш бэлтгэх үеэр Эрдэнэбулан сумын 6-р багт ажиллаж байгаа нэг ойн нөхөрлөл ойгоос мод бэлтгэхгүй хожуул, унанги, гишүү зэргийг түүж багийнхаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айл өрхүүдэд хямд үнээр өгч ажилласан. Эргээд цэвэрлэсэн ойдоо мод тарих ажлыг зохион байгуулдаг байна. Энэ туршлагыг бусад сумд, төрийн байгууллагатай багуудад түгээж болох юм гэдгийг ойн нөхөрлөлийнхөн хэлж байв. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ