Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-12 11:00:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Уг хуулийн төслийг энэ сарын 10-нд УИХ-д өргөн мэдүүлээд өчигдөр хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэн дэмжсэн юм. Харин өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг УИХ-ын гишүүн Н.Учрал гаргасныг гишүүдийн олонх дэмжив. Иймд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар боллоо.

Хууль тогтоомжийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа ч Төсвийн тодотгол болон ОУВС-ийн хөтөлбөртэй холбогдуулан 16 заалт хэрэгжих боломжгүй хасагдаж байгаа. Тиймээс 9 заалт нэмж, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж төсөл санаачлагч Х.Нямбаатар гишүүн тайлбарлаж буй юм. 
Н.Туяа
Холбоотой мэдээ