"Спортлог Дарханчууд” дэд хөтөлбөрийг дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-12 10:10:39
Дархан-Уул / МОНЦАМЭ / Монгол Улсын төрөөс биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд анхаарч нийтийн биеийн тамирыг бүх нийтийн үйлс болгох талаар олон ажил хийж байгаа боловч хүн амын эрүүл аж төрөх хэв маягийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Иймд “Спортлог Дарханчууд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулж дэмжигдлээ.
Аймгийн БТСГ-ын дарга Н.Батлов: “Хөтөлбөр маань аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэгдэж дэмжигдэж ИТХ-ын тэргүүлэгчээр орно эцсийн шийдвэр гарна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг болгох. Спортын хөгжлийн төвшинг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх, материаллаг баазыг сайжруулах ач холбогдолтой. Хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний шат 2017-2018 он, хоёр дахь шат 2019-2020 онд хэрэгжинэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр биеийн тамир, спортын салбар маань олон улсын стандартад нийцсэн орчин үеийн ордон, цэнгэлдэх хүрээлэнтэй болж аймагтаа улсын болон олон улсын хэмжээний спортын тэмцээнийг зохино байгуулах боломжтой болно. Түүнчлэн өсвөр үе залуучууд, насанд хүрэгчдийн залгамж холбоо бий болж хүн амын 50 хувийг бие бялдрын төвшин тогтоох сорилд хамруулж багш дасгалжуулагчдын ур чадвар сайжирч материаллаг бааз бий болох үр дүнтэй юм” гэлээ.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ