Эхнэрээ хуваалцах санал Хятадад маргаан дагуулжээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-10-27 14:07:01

БЭЭЖИН. /BBC/. Улс оронд нь ажиглагдаж байгаа хүйсийн ноцтой тэнцвэрт бус байдлыг “засахын тулд” Хятадын Их сургуулийн профессор Жэзян Се Зоши ядуу эрчүүдэд эхнэрээ хуваалцахыг санал болгосон нь тус улс даяар халуун маргаан дэгдээжээ.

Хятадад 100 охинд 118 хүү ногддог нь дэлхийн хүн амын хүйсийн бүтэц дэх хамгийн том ялгаатай байдлуудын нэг юм.

Хятадын эрх баригчдын явуулсан “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогын улмаас удам залгах хүүг илүүд үздэг заншил ийм байдалд хүргэсэн гэж профессор Се үзэж байна.

Хятадын хотуудад амьжаргааны түвшин нэмэгдэхийн хэрээр болон хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэхийн хэрээр тус улсын бүсгүйчүүд том хотууд руу шилжин суурьших нь улам бүр ихссэн бөгөөд энэ нь хөдөө тосгодод хүйсийн тэнцвэрт бус байдлыг улам дордуулж байгаа аж.

Нийгмийн хэдэн зуун зүтгэлтнүүд болон нийгмийн сүлжээ хэрэглэгчид профессор Сегийн дээрх саналыг хууль бус бөгөөд ёс суртахуунгүй гэж буруушаан бичжээ.

Хятадын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын ажилтан Зин Сюн профессорын саналыг шүүмжилж, түүнийг бэлгийн дээрэнгүй үзэл дэлгэрүүлэх гэж байна хэмээн буруутгасан байна.

Гэвч 2020 он гэхэд Хятад 30-40 сая гоонь эртэй болох учраас хүн амзүйн асуудлыг ийм аргаар шийдэх ёстой гэж профессор Се мэдэгдэж байгаа аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ