Архангай аймагт төл малын бойжилт 96,6 хувьтай байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-05-09 15:57:25
Архангай /МОНЦАМЭ/.  Аймгийн хэмжээнд энэ хавар нийт 2138501 толгой эх мал төллөхөөс 5 дугаар сарын сарын 4-ний байдлаар төллөх эх малын 76.5 хувь буюу 1636470 толгой эх мал төллөж, 1581586 толгой төлийг 96.6 хувьтай бойжуулж байна.

Харин өнөөдрийн байдлаар 54884 толгой төл хорогдсон гэсэн мэдээ байна.

Аймгийн хэмжээнд оны эхний нийт малын 1.3 хувь буюу 66790 толгой мал зүй бусаар хорогдож үүнээс хонь, ямаа дийлэнх хувийг эзэлж байгаа юм байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ