Обама Малайз, Филиппинд айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх сард Туркт болох “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Малайз, Филиппинд айлчилна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Эрнест мэдэгдэв.
Дэлхийн хамгийн хурдан өсөлттэй байгаа зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг АНУ-ын бизнес эрхлэгч болон ажилтнуудад олгох хүчин чармайлтын хүрээнд Обама энэ айлчлалыг хийж байна гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.
Обама Филиппинд айлчлах үеэрээ Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцох бол, Малайзад хийх айлчлалынхаа үеэр АНУ-АСЕАН болон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтуудад оролцоно гэж мэдэгдсэн байна.
Д.Нямтулга