Хилийн худалдаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-02 16:36:50
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Аялал жуулчлалын холбооныхон Новосибирск “SITT-2017” аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоод иржээ.
ОХУ-ын Новосибирск хотод зохион байгууллагдсан “SITT-2017” аялал жуулчлалын үзэсгэлэнд Завхан аймгаас БОАЖГ, Аялал жуулчлалын холбооны төлөөлөгчид оролцож ирэх долдугаар сард болох нүүдэлчдийн соёлын наадмыг  сурталчилж хамтран ажиллах түншлэлийг тогтоожээ.
Энэ үеэр хоёр хотын бүс нутгийн хамтын ажиллагаа аяллын бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах, аялал жуулчлалын компаниудын хамтын ажиллагааг  өргөжүүлэхээр танилцуулга сурталчилгааг хийжээ. Мөн Тува улсын Кызыл хотын Аялал жуулчлалын байгууллага, Аялал жуулчлалын мэдээллийн төв, Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимтай  хамтран ажиллах туршлага солилцох, хоёр  хотын хоорондын соёлын харилцааг өргөжүүлэхээр ирэх тавдугаар сард уулзалт зохион байгуулахаар товлосон байна. Тодруулбал Кызыл хотын Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим аялал жуулчлалын бизнес эрхлэгч түр операторуудын төлөөлөл тавдугаар сард Завхан аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, маршруттай танилцаж хилийн худалдааг зохион байгуулахаар болжээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ