Австри улс хилийн хяналт шалгалтыг үргэлжлүүлэхийн төлөө байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-04-26 11:18:49
БЕРЛИН./TASS/. "Манай улс хил дээр хийж буй хяналт шалгалтын хугацааг дахин сунгахыг хүсч байна" гэж Австри улсын Дотоод хэргийн сайд Вольфганг Соботка Германы Die Welt сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.

“Нийгмийн дэг журам, үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс хэн манай улсад нэвтэрч байгааг би мэдэж байх ёстой” гэж сайд хэлсэн байна. “Одоогийн нөхцөл байдалд хилийн хяналтыг сунгах хэрэгтэй гэсэн Европын Комиссын зөвлөмжийг би иш үндэс болгож байна” гэж тэрбээр ярьжээ.

Сануулан дурдахад, дүрвэгчдийн хямрал ид дэгдэж байсан 2015 оны 9 дүгээр сард Австри болон Герман улс хил дээрээ хяналт шалгалт явуулж эхэлсэн юм. Харин саяхан Европын Холбооны удирдлага шийдвэр гаргаж, хилийн хяналт шалгалтыг энэ оны 5 дугаар сарын дунд үе хүртэл явуулахыг гишүүн орнуудад зөвшөөрсөн байна.
Х.Сарнай 
 
Холбоотой мэдээ