Украинд үзүүлэх санхүүгийн тусламжаа АНУ 70 хувиар танана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАСТАНА./КАЗИНФОРМ/. АНУ-ын засаг захиргаа 2018 оны төсвийн төслийг 3 дугаар сард танилцуулсан бөгөөд уг төсөлд хөгжиж буй улс орнуудад үзүүлдэг тусламжийг бууруулах талаар тусгасан боловч нарийвчлан дурдаагүй байсан аж.
Украинд үзүүлэх санхүүгийн тусламжийг эхэндээ 570 сая доллароор төсөвлөсөн байсан боловч 177 сая доллар болтол нь танасан гэдэг нь хожим тодорхой болжээ.
АНУ-ын Төрийн Департаментын бэлтгэсэн 15 хуудас төсвийн баримт бичигт "тусламжийн хөтөлбөрүүдийн мөнгийг үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой төслүүд рүү шилжүүлэх" талаар дурдсан байна.
4 дүгээр сарын 11-нд Францын Гадаад хэргийн сайд Жан-Марка Эро-гийн ярьснаар, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Европын мэргэжил нэгтнүүддээ хандан "юуны учир Америкийн сонгогчид Украины хямралд санаа зовох ёстой билээ" хэмээн хэлж байсан гэнэ.
Дараахан нь Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Марк Тонер "Украиныг дэмжих нь зүйтэй эсэхэд Р.Тиллерсон эргэлзсэн" гэх яриаг нотлохоос татгалзжээ. “Бидний байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа, бид Украины засгийн газар, Минскийн хэлэлцээний үйл явцыг бүрэн дэмжиж байгаа” гэж М.Тонер онцлон тэмдэглэжээ.
О.Барс