АНУ-ын тусгай албаныхан “Лалын улс”-ын нэг толгойлогчийг Сирид мөшгин устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-22 11:59:54

ЛОНДОН. /BBC/. Америкийн цэргийнхэн Сирийн нутаг дэвсгэр дээр “Лалын улс” хэт даврагч байгууллагын нэг толгойлогчийг мөшгин устгажээ. Дээрхи ажиллагааг тус улсын зүүн хэсгийн Майадин хотын бүсэд явуулсан байна. 
АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэдд дурдсанаар, устгасан этгээдийг Абдурахмон Узбеки гэдэг ба тэрбээр урьдчилсан байдлаар Узбекистанаас гаралтай аж.
Тэрбээр “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль Багдиди-гийн ойрын шадар туслах бөгөөд тэрбээр 1 дүгээр сарын 1-нд Стамбулд шөнийн клубын халдлагыг зохион байгуулахад гар бие оролцож байжээ. Тус халдлагын улмаас 39 хүн амиа алдаж байсан юм.
1 дүгээр сарын 17-нд Туркийн цагдаа нар “Reina” шөнийн клубт халдлага хийсэн хэрэгт сэжиглэж буй этгээдийг баривчилсан ба тэрбээр мөн л Узбекистан гаралтай Абдулкадир Машарипов гэгч этгээд байжээ.
Дашрамд дурдахад, Сирид Америкийн 500 хүртэл тооны цэргийнхэн ажилладаг байна. 
О.Барс 


Холбоотой мэдээ