Сүүний чиглэлийн эрчимжсэн үйлдвэрлэл дутмаг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-22 11:57:29
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд бэлтгэсэн нийт сүүний дөнгөж 5 хувийг жижиг цехүүд хүлээн авч боловсруулж байгаа бөгөөд  сүү бэлтгэн нийлүүлэх тогтолцоо хөгжөөгүй байгаа юм. Нийт сүүний 90 гаруй хувь нь хэрэглэгчдэд нийлүүлэгдэж чаддаггүйн улмаас эдийн засгийн эргэлтэд орж чаддаггүй байна.
Мөн өвлийн улиралд төв суурин газрын хэрэглэгчдэд малчдын бэлтгэсэн сүү нийлүүлэгддэггүй учраас хуурай сүүний үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлага байгааг албаныхан хэлж байгаа. Тиймээс аймгийн удирдлагууд сүү боловсруулах үйлдвэр байгуулахаар судалж байгаа юм байна.
Баянхонгор аймаг нийт 4.2 сая мал байгаагийн 40 гаруй хувь нь хээлтэгч мал бөгөөд жилд ХАА-н үйлдвэрлэлээс 60 орчим сая литр сүү бэлтгэдэг байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүний хүн амын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа ч сүү, цагаан идээний үйлдвэрлэлд үндэсний уламжлалт аргаар бэлтгэсэн бүтээгдэхүүн зонхилох байр эзэлсэн хэвээр байгаа аж.
                                                                                                                                                                 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ