"Интерном" дэлгүүрт хүүхдийн ном 50-60 хувь хямдарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан “Интерном” номын дэлгүүр энэ амралтын өдрүүдэд бүх номоо 10-80 хувь хямдруулан худалдаалж байна.
"Дэлхийн номын өдөрт зориулсан хямдралтай худалдаа нь анх удаа зохиогдож байгаа бөгөөд цаашдаа жил бүр уламжлал болгоно. Энэ удаа хүүхдийн уран зохиол, зурагт лавлах, амьтдын ертөнц буюу танин мэдэхүйн номууд 50-60 хувь хямдраад байна. Мөн улс төр, философи, “Монсудар” хэвлэлийн газраас гаргасан номууд 80 хувь хямдарсан хэмээн “Интерном” дэлгүүрийн маркетингийн менежер Л.Энхсайхан ярилаа.

“Интерном” дэлгүүрийн салбарууд нь “Шангри-ла”-ийн 3 давхар, “И Март” дэлгүүрийн 2 давхар, “Somang” плаза, “Peace tower”-т 10.00-20-00 цаг хүртэл ажиллах юм байна.
Б.Заяа
Холбоотой мэдээ

“Урт цагаан” цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна
35 минут

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
21 цаг