Нөөцийн мах энэ сарын 24-нөөс худалдаанд гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-21 12:51:08
Архангай /МОНЦАМЭ/. Мах сүүний аяны хүрээнд Архангай аймагт махны нийлүүлэлтийн болон худалдах үнийг тогтвортой болгох үүднээс нөөцийн махыг худалдаанд гаргах гэж байна.

Аймгийн ХХААГ-аас нөөцийн махыг “Малчны зах”-ын 5 худалдагчтай гэрээ хийж худалдаанд гаргах юм. Тэд нөөцийн махыг нөөцийн газраас 4800 төгрөгөөр авч, иргэдэд 5300 төгрөгөөр худалдаална. Эдгээр худалдагчид “Нөөцийн мах зарж байна” гэсэн таних тэмдэгтэй байх ба нөөцийн махыг зарагдаж дуустал ямар нэг байдлаар үнэ нэмэлгүй худалдахыг гэрээгээр хүлээж байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар аймгийн төвийн хүнсний зах дээр үхрийн мах 7000-7500, хонь 7000, ямаа 5800-6000, адуу  6000-6500 төгрөгийн үнэтэй байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ