“Хорт зуршлын эсрэг нэгдэцгээе” аян ирэх долоо хоногт дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-20 21:53:13
Баянхонгор /МОНЦАМЭ/.  “Хорт зуршлын эсрэг нэгдэцгээе” аяныг Баянхонгор аймагт улирагч сарын 20-ны өдрөөс энэ сарын 24-ний өдөр хүртэл ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд өрнүүлж байна.
Аяныг
 Дэлхийн зөн олон улсын байгууллага, Эрүүл мэндийн газар, БСУГ, Хуульзүйн хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Хорт зуршлын бие хүн, гэр бүл, нийгэмд үзүүлэх хор нөлөөг таниулах, хорт зуршлаас хүүхэд, өсвөр үеийхнийг урьдчилан сэргийлэх, хүүхэд хүүхэддээ, хүүхэд гэр бүлдээ нөлөөлөх, нөлөөллийн ач холбогдлыг нэмэгдүүлж, архи, тамхины хэрэглээний эсрэг хамтдаа тэмцэхийг тус аяны хүрээнд уриалж, олон ажлыг зохион байгуулж байгаа юм.
Тус аяны хүрээнд аймгийн Цагдаагийн газраас Соого Сейко, Номундалай, Номгон, Эрдэнэмандал сургуулиудын эцэг, эхчүүд, ахлах ангийн сурагчдад, 2, 5, 6, 10, 13 дугаар цэцэрлэгүүдийн эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт “Хорт зуршил”, “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр сургалт хийж,, өсвөр насны хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж.
                                                                                                                              Б.Мөнхзул
Холбоотой мэдээ