Улсын уралдаанаас хүрэл медальтай ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2017-04-20 13:08:13
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо уламжлал болгон зохион байгуулагдсан “Уран жиргээ” 19 дэх удаагийн Улсын наадмаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хүү хүрэл медаль хүртжээ.
Монголын хүүхдийн ордны концертын их танхимд болсон энэхүү улсын наадамд Монгол Улсын 20 аймаг, 6 дүүргээс шалгарсан 100 гаруй уран уншигч хүүхдүүд оролцож авьяас чадвараараа уралдсан байна. Уг наадам цэцэрлэг, бага, дунд, ахлах насны гэсэн ангиллаар зохион байгуулагджээ. Ингээд тэмцээний эцсийн дүн гарахад дунд насны ангиллаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийн 8б ангийн сурагч Э.Энхсүлд гутгаар байранд шалгарч, хүрэл медаль хүртсэн байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ