Завханд чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-20 11:24:01
Завхан /МОНЦАМЭ/ Завханд хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил явуулж эхэллээ.
Энэхүү сорилыг аймгийн төрийн байгууллагууд эхлүүлж  ажилчин алба хаагчдынхаа бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшинг тогтоож байна. Өнөөдрийн байдлаар сорилд 120 гаруй төрийн албан хаагч хамрагдаад байна. Харин аймгийн хэмжээнд энэ сарын  23-аас ирэх сарын гуравны өдөр хүртэл  хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилыг сум, байгууллага бүр хуваарийн дагуу  явуулах ажээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ