Дарба бандид гэгээнтэн өнөөдөр Монголд ирнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-20 09:57:03
Хөвсгөл\МОНЦАМЭ\ Эрдэнэ мэргэн цэцэн ширээт шашныг тодруулагч халхын Дарба бандидын Монголд тодорсон 7-р дүрийн хувилгаан Дэнзэн Чойжилодой гэгээнтэн өнөөдөр Монгол ирнэ. Одоогоос 4 жилийн өмнө Хөвсгөл аймгийн Рашаант сумаас тодорч  төрсөн нутагтаа 108 ламын хамт морилон ирж сэнтийдээ заларч, хувцас өмсгөлөө хүлээн аваад Өмнөд Энэтхэгийн Сэра дацанд Бурхан шашны бага боловсролыг эзэмшихээр зорьсон юм.
Гэгээнтний дүрийг тодруулахдаа Хөвсгөл аймгийн Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 0-13 насны 100 гаруй хүүхдийн нэрсийг Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламд хүргүүлснээс 12 настай Шаравжамц хүүгийн нэрийг таалан мутарын тамгаа даржээ.Дарва бандид Агваанчойнжуурдондов нь 1860 оны эцсээр тус хошууны ядуу ард Насангийн гэрт төрсөн ба түүний бие балчир бага байхдаа 1870 онд Энэтхэгт төвдийн нэгэн бурханчлагдан тахигдсан том лам Дарва хувилгааны хойт дүр хэмээн залагдсан аж.  Дарба Бандида хутагтын 7-р дүрийн хувилгаан энэ  сарын 24-нд төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Рашаант суманд морилж сүсэгтэн олонд "Маанийн лүн" хайрлах ба  мөн энэ үеэр Мөрөнгийн хүрээний лам нар Гэгээнтэнд Чогчид өргөж, Гэгээнтний сахиусны тахилга хурал хурах ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ