“Аавдаа хэлэх чин сэтгэлийн үг” захидлын уралдаан зарлав

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 17:54:17

Хөвсгөл аймаг Хүүхдэд ээлтэй аймаг болох зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Миний сум- Миний гэр” аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд гэр бүлийн харилцааг эерэг болгох хүүхдийн хүсэл, санаа бодлыг сонсох, гэр бүлийн харилцаанд аавуудын үнэлэмжийг нэмэгдүүлж хүүхдүүд аавдаа чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг  зорилгоор  Дэлхийн зөн монгол олон улсын байгууллага, орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс “Аавдаа хэлэх чин сэтгэлийн үг” захидлын уралдааныг зарлаж байна.Захидлыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, насанд хүрэгчид гэсэн ангиллаар зохион байгуулж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ