Төгсөх ангийн сурагчдад зориулан мэргэжил чиглүүлэх өдөрлөг зохиов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.МУИС-ийн Завхан сургуулиас мэргэжил чиглүүлэх өдөрлөг зохион байгууллаа. Тус сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс санаачлан жил бүр мэргэжил чиглүүлэх өдөрлөгийг ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн оюутнуудад зориулан хийдэг ажээ.
Энэ удаагийн өдөрлөгт Улиастай сумын зургаан сургуулийн 120 сурагч оролцжээ. Өдөрлөгийн үеэр тус сургуулийн мэргэжлийн ангиудын онцлог давуу талыг сурталчлахаас гадна хүүхдүүдийн суралцах сонирхолтой мэргэжлийн ач холбогдол давуу тал, бизнесийн удирдлагын чиглэлийн мэргэжлийн талаар чиг баримжаа олгосон байна. Мөн ажлын байран дээрх ажил үүргийн хуваарийг танилцуулж дадлага ажлыг хийлгэж тэдний санал бодлыг сонсчээ. Өдөрлөгийн үеэр хүүхдүүд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Төрийн банк, Татварын хэлтэс, МУИС-ийн Завхан Сургуулийн үйл ажиллагаатай танилцжээ.
Б.Мягмарсүрэн