Инженер Г.Туяахүүд аймгийн Засаг дарга хүндэт өргөмжлөл гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-17 20:43:50
Дундговь/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ  Дундговь аймгийн уугуул иргэн, дулааны инженер Г.Туяахүүд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан болсонд нь баяр хүргэж, Засаг даргын хүндэт өргөмжлөлийг түүний ажиллаж аж төрж буй Дархан-Уул аймагт очиж гардуулж өгөв.
Инженер Г.Туяахүү Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул иргэн. Тэрээр ажил хөдөлмөрийнхөө 34 жилийг Дарханы Дулааны Цахилгаан станцад зориулсан бөгөөд үүний 19 жилд нь ерөнхий инженерээр ажилласан, Монгол Улсын туршлагатай инженерүүдийн нэг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гал тахиа жилийн сар шинийн баярын босгон дээр түүнийг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол тэмдгээр шагнасан. Төрөлх нутгаасаа төрийн өндөр дээд шагнал хүртсэн иргэддээ аймгийн Засаг дарга хүндэт өргөмжлөл хадгалуулдаг уламжлалаар  инженер Г.Туяахүүд хүндэт өргөмжлөлийг хагас сая төгрөгийн хамтаар ийнхүү гардуулжээ.
 
Т. Отгонтуяа 
 
Холбоотой мэдээ