Сөүл: Умард Солонгос дэлхий дахинд заналхийлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-17 10:05:32
СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгосын пуужингийн туршилт нь дэлхий дахинд заналхийлж байна гэж Өмнөд Солонгосын ГХЯ мэдэгдлээ.

Пхеньян өчигдөр өглөө үүрээр пуужин харвасантай холбогдуулан тус яамны хэвлэлийн төлөөлөгч Чо Жюн Хюк мэдэгдэл хийсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “Пхеньян бямба гарагт болсон цэргийн парадын үеэр янз бүрийн пуужин харуулж, ням гарагт нэг баллистик пуужин харвасан нь бүх дэлхийд заналхийлэх хүчтэй гэдгээ харуулах гэсэн хэрэг” гэв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “хэрвээ Пхеньян цаашид дахин цөмийн туршилт хийх эсвэл тив алгасах баллистик пуужин харвах зэрэг өдөөн хатгасан үйлдэл хийвэл манай улс зохих хариу арга хэмжээ авах болно” гэлээ.
 
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ