Төсвийн тодотголын 3, 4 дэх хэлэлцүүлгийг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-04-13 02:01:59

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

Хуралдаанаар төсвийн тодотголын 3 ба 4 дэх хэлэлцүүлгийг хийхээр товложээ. Мөн төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Түүнчлэн нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Чуулганы хуралдааны өмнө Төсвийн байнгын хороо хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэх аж.

Б.Туул

 

 

Холбоотой мэдээ