“Зав-Русь” орос хэлний төвийн анхны суралцагчид төгсөлтөө хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-11 18:53:48

Завхан/МОНЦАМЭ/. Завханы “Зав-Русь” орос хэлний төв анхны суралцагчдаа төгсгөх гэж байна.

Тус төв өнгөрсөн оны 12-дугаар сард Оросын Шинжлэх ухааны төвийн салбар болж нээгдсэн бөгөөд 70 гаруй хүүхэд залуучуудад орос хэлний анхан болон гүнзгийрүүлсэн шатны сургалтыг хийгээд байна.  Эднийхэн удахгүй тавдугаар сард анхны төгсөлтөө Улиастайд тайлан тоглолтоор хийх гэж байна.  Тус төв нээгдсэнээр оюутан сурагчид болон иргэдийг орос хэлийг өндөр түвшинд сурах боломжыг олгоод зогсохгүй улс, бүсийн Орос хэлний олимпиадад суралцагч оюутан, багш нарыг амжилттай бэлтгэн оролцуулж байна. Өнөөдрийн байдлаар Орос хэлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 23 суралцагч үнэ төлбөргүй сургалт авч байна. 2017-2018 оны хичээлийн жилд ОСШУТөвөөс жил бүр уламжлал болгон зохиогддог баруун бүсийн орос хэлний олимпиад, төрөл бүрийн төлбөртэй сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах.  Багш, сурагч солилцоо, багш нарын мэдлэг мэргэжлийн дээшлүүлэхэд ОСШУТ-ийн сургагч багш нарыг урьж сургалт явуулах. Мөн төгсөгчдийн санал хүсэлтэнд тулгуурлан тэдгээрийн мэргэжил, сонирхсон чиглэлээр уулзалт, семинар, сургалт, ярилцлага хийх, Монгол-Оросын найрамдлын өдрүүдийг тус тус зохион байгуулах зэрэг шат дараалсан олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ