Улаанбаатарт 8-10 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-10-23 08:23:04

Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшиж, хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна,. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 3-8 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ