Венесуэлийн Каракас хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 18 хүн шархаджээ

Дэлхийд | Улс төр
bars@montsame.mn
2017-04-07 09:30:41

МЕХИКО. /TASS/. Венесуэлийн нийслэл Каракасд пүрэв гарагт болсон Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр наад зах нь 18 хүн шархаджээ. Энэ тухай хотын дарга Рамон Мучачо өөрийн твиттер хуудсандаа мэдээлжээ.

Эсэргүүцлийн жагсаал хийх болсон шалтгаан нь тус улсын Дээд шүүх өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн төрийн тэргүүн Николас Мадуро-д парламентаас гадуур шийдвэр гаргах эрхийг олгосон, мөн тэрбээр Үндэсний ассаблейн үүрэг функцийг өөр дээрээ авч байна гэж мэдэгдсэн явдал болжээ. Дараахан нь дээд шүүх тус улсын аюулгүй байдлын уриалгыг хүлээн авч, Ерөнхийлөгчөөр парламентын үүргийг гүйцэтгүүлэхтэй холбоотой шийдвэрээ өөрчилсөн юм.

Цагдаагийнхан эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын эсрэг нулимс асгаруулагч болон бусад тусгай хэрэгслүүдийг хэрэглэсэн байна. Чакао хотын эмнэлгүүдэд гэмтэл бэртэл авсан 18 хүн ирснээс дөрөв нь дарийн үрэлний шархтай байсан бол гурав нь амьсгал нь боогдсон, 19 настай эмэгтэй нулимс асгаруулагч хийнд түлэгдсэн, мөн 10 хүн янз бүрийн гаралтай гэмтэлтэй байсан. Шархадсан хүмүүс одоо болтол нэмэгдэн ирсээр байна” хэмээн Мучачо бичжээ.

Өнгөрдөг мягмар гарагт сөрөг хүчнийхэн Каракас хотод олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Цагдаагийнхан жагсагчдыг хөөн тараахын тулд нулимс асгаруулагч, усаар шүршигч машин ашиглажээ. Сөрөг хүчин олонхи болсон Үндэсний ассаблейн дарга Хулио Борхесийн мэдээлснээр 50 орчим хүн шархдаж, 12 хүн баривчлагдсан байна.

О.Барс

 


 

Холбоотой мэдээ