Ноолуурын үнэ ханш 88000 төгрөг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл\МОНЦАМЭ\ Хөвсгөл аймагт ноолуурын үнэ ханш тогтворгүй байна. Өнгөрсөн 7 хоногт нэг килограмм ноолуур 95000 төгрөг хүрсэн боловч өчигдрөөс үнэ ханш нь унаж өнөөдөр 88000 төгрөгрөөр ченжүүд худалдан авч байна.
Энэ жилийн хувьд ноолуур өмнөх жилээс өндөр үнэ ханштай эхэлсэн байна. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байгаа учраас малчид ямаагаа самнаж жигдрээгүй хөөрсөн том ямааг самнаж байгаа гэнэ. Харин нэг ямааг 3500 төгрөгөөр самнуулж байгаа бөгөөд ямаа самналт жигдрээгүй байна. Цаг агаар дулаарвал дараа долоо хоногоос ямаа самналт жигдрэх төлөвтэй байгаа ажээ.
Б.Гантуяа